Мэндчилгээ

Мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж буй эрхэм танд Хүн амын бүлгүүдэд чиглэсэн хөгжил, хамгааллын үйлчилгээг үзүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээн ажиллаж буй Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн хамт олны өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

Нийслэл Улаанбаатар хотын газар нутгийн 25 хувийг эзлэн оршдог бөгөөд Монгол Улсын хүн амын 10 хувь нь амьдардаг томоохон дүүргийн хувьд хүн амын хөгжил, хамгааллын асуудалд ихээхэн анхаарч ажиллах өндөр хариуцлагатай ажилд хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хүрээнд төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр түргэн шуурхай хүргэж ажиллахаа илэрхийлж байна.

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ, ОРОЛЦОО, ХАМГААЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖСЭН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

 

 

  СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА НАЙДАНДОРЖИЙН УРАНЧИМЭГ