Танилцуулга

Манай байгууллага нь Сонгинохайрхандүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээрсарын 04- ний өдрийн 04дүгээр захирамжаар “ХҮҮХЭД, ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ” нэртэйгээр байгуулагдаж, Сонгинохайрхандүүргийн Засаг Даргын 2017 оны 01 сарын 10-ны өдрийн А/09 дугаар захирамжаар ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫНХӨГЖЛИЙН ХЭЛТЭСнэртэйгээр шинээрбайгуулагдаж

  • Хамгааллын алба – 7 мэргэжилтэн
  • Хөгжлийн алба – 6 мэргэжилтэн
  • Сэтгэлзүйн алба- 4 сэтгэл зүйч
  • Залуучуудын хөгжлийн төв 3 ажилтан
  • Захиргаа, удирдлагын алба 7 албан хаагч нийт 27 ажилтан албан

хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.

 

БИДНИЙ ЗОРИЛГО

  • Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, гэр бүл, нийгмийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйлчилгээ, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хүүхдийн үндсэн эрхийг хангах төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, түргэн шуурхай хүргэж гэр бүл, хүүхэд залуучуудыг чадваржуулах, чиглүүлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад оршино.

БИД ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА

Хөгжлийн алба

  • Гэр бүлийн хөгжил, оролцоог дэмжих нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах, Хууль эрх зүйн сургалт
  • Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажил, эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсрол олгох сургал
  • Гэр бүлийн эерэг харилцаа, хандлагын сургалт
  • Хүүхдийн насны онцлог, хүүхэд хүмүүжлтийн эерэг аргын сургалт, мэдээлэл
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, оролцоо
  • Зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн хөгжил, оролцоог дэмжсэн үйл ажиллагаа
  • Эрсдлийг бууруулах, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох
  • Хүүхдийн хөгжил, оролцооны олон талт ажлуудыг зохион байгуулах
  • Судалгааны сан бүрдүүлэх
  • Хүүхдийн хөгжлийг дэмжсэн уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулах
  • Хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр нөлөөллийн ажлууд
  • Гэр бүл салалтад шинжээчээр ажиллах

Хамгааллын алба

  • Хүүхэд хамгааллын шуурхай тусламж үйлчилгээ
  • Гэр бүл, хүүхдийн хамгааллын үйлчилгээ, нөхөн сэргээх үйлчилгээ
  • Эргэн нэгтгэх, нийгэмшүүлэх үйлчилгээ
  • Хүүхдийн тусламжийн 108 утаснаас ирсэн дуудлага, мэдээллийн дагуу ажиллах
  • Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг 107 утасаар ирсэн дуулага, мэдээллийн дагуу ажиллах
  • Хүүхдийн асрамж халамжийн үйлчилгээ
  • Хүүхэд үрчлэлтийн талаарх зөвөлгөө, мэдээлэл
  • Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, нийгэмшүүлэх
  • Хөдөлмөр эрхлэгч хүүхдийг илрүүлэх, нийгэмшүүлэх
  • Зорилтот бүлгийн хүүхдийн хамгааллын болон нөхөн сэргээн үйлчилгээ
  • Хүүхдийн эрхийн хууль зүнй хорооны үйлчилгээ
  • Хамтарсан багийн үйлчилгээ
  • Кейс менежмент
  • Ял шийтгэл хойшлуулах хүсэлтэй хүүхдийн үйлчилгээ
  • Гэр бүл, хүүхэд хамгааллын сургалт, сурталчилгаа нөлөөллийн ажил

Сэтгэлзүйн алба

  • Сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө
    • Гэр бүлийн зөрчил маргаан
    • Залуу аав, ээжид хүүхэд хүмүүжлийн эерэг арга, гэр бүлийн харилцаа
    • Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог
    • Ангий хамт олны харилцаа хандлага
    • Жирэмсэн болон хөхүүл ээжүүдийн сэтгэлзүйн онцлог
    • Хосын зөвөлгөө
    • Стреесс бухимдал
    • Хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчийн сэтгэлзүйн онцлог
    • Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсрол
  • Гэр бүлийн хүчирхийллийн хор хөнөөл түүний сэтгэлзүйн нөлөө сургалт
  • Стресс менежтент
  • Мэргэжлийн чиг баримжаа олгох оношлогоо
  • Бие хүний олон хэмжүүрт асуулга оношлогоо
  • Проектив тестүүдээр оношлох

 

Залуучуудын хөгжлийн төв

  • Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, ажлын байрны мэдээллээр хангах, ажилд холбон зуучлах
  • Залуучуудад гарааны бизнес эрхлэх талаар мэдээллээр ханган дэмжин ажиллах
  • Залуучуудын сайн дурын хүмүүнлэгийн ажил зохион байгуулах
  • Залуучуудад гэр бүлийн боловсрол олгох
  • Залуучуудад амьдрах ухааны сургалт олгох