“БИ МОНГОЛ ХҮН” МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монголын үндэсний бахархалын өдрийг тохиолдуулан Монгол Улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, ёс суртахууны өндөр соёлтой, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран “Би монгол хүн” иргэний “Андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг  2019 оны 12 сарын 03-ны өдөр “Чингис соосэ” их сургуулийн зааланд зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд 16 нас хүрч Монгол улсын иргэний үнэмлэхээ гардан авч буй дүүргийн сурагчдын төлөөлөл болсон 100 сурагч хүрэлцэн ирж оролцлоо.