“Student cup-2019” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгууллаа.

Дүүргийн оюутан залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюутнуудын нөхөрсөг харилцааг бий болгох, уялдаа холбоог сайжруулах, биеийн тамир, спортоор хичээллүүлэх, шилдэг баг болон сургуулийг шалгаруулах зорилгоор дүүргийн 4 их сургуулийн оюутнуудын дунд Student cup-2019 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны 10 сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээнд 4 их сургуулийн эрэгтэй, эмэгтэй нийт 14 баг тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргаа тодруулснаас  эмэгтэй багийн тэргүүн байранд “Чингис соосэ” их сургуулийн баг, 2-р байранд “Монос” эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн баг, 3-р байранд “Ач” анагаах ухааны их сургуулийн баг тамирчид орж өргөмжлөл медалиар энгэрээ мялаалаа.

Эрэгтэй багийн тэргүүн байранд “Чингис соосэ” их сургуулийн 1-р баг, 2-р байранд “Чингис соосэ” их сургуулийн 2-р баг, 3-р байранд “Ач” анагаах ухааны их сургуулийн 1-р багууд тус тус орж энэ жилийн аваргаа тодрууллаа.