“МЯНГАН ЗАЛУУ МЯНГАН САНАА” төслийн 2020 оны 1-р ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

“МЯНГАН ЗАЛУУ МЯНГАН САНАА” төслийн 2020 оны 1-р ээлжийн сургалтыг Дүүргийн Засаг даргын Тамгийн газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Сонгинохайрхан дүүргийн хөтөлбөртэй хамтран 2020 оны 01 сарын 24-ний өдөр Дүүргийн иргэний танхимд амжилттай зохион байгууллаа.
Сургалтад Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын зорилтот 14 хорооны нийт 70 залууг хамруулсан.
Тус сургалтыг онол практик хосолсон хэлбэрээр зохион байгуулж, бичил төсөл боловсруулах арга аргачлалд сургаж, хэрхэн орон нутгийн болон олон улсын байгууллагаас зарлагдаж буй төслүүдэд хамрагдаж санхүүжилт авах боломж байдаг талаар мэдээллийг өглөө. Сургалтад амжилттай хамрагдсан залуучуудад ДЗМОУБ-ын хөтөлбөрт оролцох эрхийн бичиг олгосон.