Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зүй, кейс хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс хамтран “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Сонгинохайрхан ОНХХ-ийн дэмжлэгээр кейс хэлэлцүүлгийг 2020 оны 01 сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЗГХА Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн 9 дүүргийн холбогдох албан тушаалтнууд, Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтэс, Цагдаагийн газрын болон Хамтарсан багийн төлөөлөл, Дэлхийн зөн Монгол ОУБ, Японы хүүхдийг ивээх сан мөн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төлөөллүүд оролцож, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, хуулиар хүлээсэн чиг үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, арга зүй өгч, цаашид хамтын ажиллагаагаа сайжруулах, харилцан туршлага солилцох, хүүхэд хамгаалалд оролцогч талуудын ажлын байрны уялдаа холбоог сайжруулах, хүндэрсэн болон олон удаагийн давтамжтай кейсийн шийдвэрлэлт, үр дүнг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн үр дүнтэй арга хэмжээ зохион байгуулагдлаа.