Сонгинохайрхан дүүрэг зуслантай боллоо

Сонгинохайрхан дүүрэг зуслантай боллоо

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын санаачилгаар Сонгинохайрхан дүүрэгт “Хөдөлмөрч хүүхдүүд” зуслан өнөөдөр нээлтээ хийлээ. Зуслангийн үйл ажиллагааг тус хэлтэс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар болон ОУХ-ийн Найрамдал цогцолбортой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ЕБС-ийн ахлах ангийн 320 хүүхдийг 07 сарын 19-ний өдрөөс 08 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 ээлжээр хүлээн авах бөгөөд хүүхдүүд Монгол уламжлалт зан заншил, нүүдэлчин өв соёл, мал аж ахуйтай танилцан, сүү цагаан идээ боловсруулах зэрэг ажилд суралцаж, ОУХ-ийн Найрамдал цогцолборын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах юм.