“МЭРГЭЖИЛТЭЙ МОНГОЛ ЗАЛУУ” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Залуучуудад нарийн мэргэжил эзэмшүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, ажилгүйдлийг багасгах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Барилга технологын коллеж болон Барилгын Политехник коллежтой хамтран 2 дахь жилдээ “Мэргэжилтэй Монгол залуу” төслийг Сонгинохайрхан дүүргийн Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан амжилттай хэрэгжүүлээд байна.
Тус төслийн хэрэгжилтийн хүрээнд 1 жилийн мэргэжил олгох сургалт, 1.5 жилийн техникчийн боловсрол олгох, 2.5 жилийн мэргэжлийн боловсрол олгох, 4 жилийн бакалавр [инженер]-ийн ангиудад зорилтот бүлгийн нийт 15 залууг 100 хувийн тэтгэлэгтэй, нарийн мэргэжил эзэмшүүлэхээр болж, батламжаа гардан авлаа.