“БИД ХҮҮХЭЛДЭЙЧИД” хуруу хүүхэлдэйн уралдаан зохион байгууллаа.

Тус хэлтсээс 2019 оны 01 сарын 24-ний өдөр Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газар, Монголын Хүүхэлдэйн театртай хамтран Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдийн дунд хүүхдийн оюун ухаан бүтээлч чадварыг хөгжүүлэх урлагийн гоо зүйн боловсрол олгох үлгэр домгийг түгээн дэлгэрүүлж, ардын өв уламжлал ёс, заншлыг танин мэдүүлэх зорилгоор “БИД ХҮҮХЭЛДЭЙЧИД” хуруу хүүхэлдэйн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Уралдаанд 18 цэцэрлэг оролцож Тэргүүн байранд 110-р цэцэрлэг, Дэд байранд 105-р цэцэрлэг, Гутгаар байранд 91-р цэцэрлэг, 226 болон 244-р цэцэрлэг тусгай байр эзэлж, Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах хоёрдугаар шатны уралдаанд оролцох эрхтэй болсон. Хамтран ажилласан 110-р цэцэрлэгийн захиргаа болон ажлын хамт олонд талархал илэрхийлье.