“Цэргийн байгууллагын залуучуудад гэр бүлийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа”

tse2 tse tse1Цэргийн байгууллагын ажилтан болон алба хаагч залуучуудад гэр бүлийн
боловсрол олгох зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангитай хамтран 2018 оны 06 сарын 08-ны өдөр “ Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул цэргийн байгууллагын 500 гаруй залуучуудад хэрхэн гэр бүлийн тогтвортой харилцааг бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлагын талаарх ойлголтыг өгсөн.

Мөн Монголын залуучуудын гэр бүл төлөвлөлтөд хандах хандлага, өнөөгийн гэр бүл салалтын шалтгаан, гэр бүл салалтаас үүдэн хүүхдийн хүмүүжил, төлөвшилд нөлөөлөх хожмын сөрөг үр дагавараас хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөөг хүргэлээ.